Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахууль авсан гэх хэргийг цагаатгалаа

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм.
2026-03-27

Харьд гаргасан олдворуудыг авч чадахгүйн бодит жишээ буюу Оросын талын хариулт

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номин хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “2023 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова болон Эрмитаж музейн захирал Б.М.Пиотровскийтай уулзаж, Ноён уулын олдворуудаа гэрээ ёсоор буцаан авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс хойш хоёр улсын хооронд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний айлчлал бүрийн ярианы сэдэвт энэ асуудал тогтмол багтдаг болсон юм.
2026-03-26

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан Ж.Гарьдаас хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх түүнд холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нд хянан хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрх хасах ял шийтгэсэн юм. Мөн 1.5 тэрбум төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
2026-03-25

“Эрдэнэс Тавантолгой”-н нэрийг барьж хүмүүсийг залилсан эрд ял шийтгэжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангийн хаяг үүсгэн хятадуудыг залилахыг завдсан Д.Олонбаярт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд БНХАУын худалдан авагчдад “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж амлан 300 000-500 000 ам.доллар авахаар тохиролцсон байж.
2026-03-24

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.Энхбаяр хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулж, хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг шалгуулахаар өчигдөр АТГ-т 894 хуудас бүхий холбогдох баримтуудаа аваачиж өглөө. Тэрбээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Энхбаярыг “Бодь групп” ХХК-иас хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийгээ албан ёсоор шалгуулахаар гомдол гаргаж буйгаа хэвлэлийнд мэдэгдэв.
2026-03-24

Эмэгтэйчүүдийг харьд худалдан биеийг нь үнэлүүлсэн Х.Нандин-Эрдэнэд ял шийтгэлээ

"Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн нэр бүхий долоон эмэгтэйг 2020 онд Зүүн өмнөд Азийн орнуудад аваачин худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эр­дэнийг шүүх гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд аваачаад биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан гэх мэт зардалд хураан авдаг байж.
2026-03-23

Гишүүн Х.Тэмүүжингийн илгээсэн төслүүд хууль, журам баримтлаагүй гэж үзлээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болж, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн зарим хуулийн заалттай холбоотой хүсэлтэд хариу өгөхөөр болжээ. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Цэц тайлбар хүссэн аж. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4-6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тайлбар хүссэн юм байна. Эдгээрт тодорхой хариу өгөхөөр Дээд шүүхийн шүүгч нар шийдвэрлэжээ.
2026-03-20

Шатнаас ойчсон хүнд тусламж үзүүлээгүйгээс нас барсан хэрэгт хоёр сувилагчийг буруутгажээ

“Багануур” ХК-ийн ажилтан Х 2023 оны есдүгээр сард биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэж эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн нь сэжигтэй байжээ. Тиймээс Багануур дүүргийн Прокурорын газраас нарийвчлан шалгуулахаар Цагдаагийн хэлтсийнхэндээ шилжүүлсэн байна.
2026-03-20

Хэрэглээнд нэвтрүүлээгүй RFID-д зарцуулсан олон тэрбумаа “Бодь”-ийнхноос олж авахгүй юм уу

Улсын мөнгө уйлдаггүй гэдэг. Гэхдээ улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгч жирийн иргэд бидний л хөрөнгө төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Харамсалтай нь, улс, нийслэлийн төсвийг сүүлийн жилүүдэд хэт үрэлгэн зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үхмэл хөрөнгө болгосоор ирэв. Үүний бодит жишээ бол автомашины салхины шилэн дээр наасан чип (тааг) болон түүнийг унших зориулалттай хотын гудамжуудад байршуулсан хавтгай төхөөрөмж, шонгууд. Энэ ажилд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулсан ч “Бодь” ХХК-ийнхны хийсэн гэх уг ажил өдгөө үхмэл хөрөнгө болчхоод байхад өнөөдөр хэн ч ярихгүй, тоохгүй нь ха­чирхалтай.
2026-03-19

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой хамт Б.Амарсанаа, Ц.Эрдэмбилэг нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болсон, өдгөө УИХын дарга Н.Учралын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогдоод буй С.Энхболд нарт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлээд байна.
2026-03-17

Шүүхийн байранд иргэдийн эрх зөрчигдсөөр байна

ливаа эрх зүйт төрийн нэг чухал хэсэг болсон шүүх нь хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг, зорилготой. Гэтэл өнөөдөр манай шүүх, тэдний үйл ажиллагаа явуулдаг байранд хүний эрх алхам тутамд зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Төрийн ордны хойно орших Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойр­гийн шүүх.
2026-03-16

Авлигын хэрэгт холбогдсон аймаг, сум, багийн Засаг дарга нараас нэг нь л эрүүгийн хариуцлага хүлээв

Аливаа сонгуулийн дараа өөрсдийн “цүнх баригчид”, төлөөний хүмүүсээ албан тушаалд томилох, олон санал авсан ч эсрэг намын хүн гэх шалтгаанаар томилохгүй байх, ажлаас нь чөлөөлөх тохиолдол сүүлийн жилүүдэд элбэгшээд буй.
2026-03-13

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, гэмт бүлэг үүсгэсэн гэх П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтнийг шүүхэд шилжүүлэв

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс дөрвөн тэрбум төгрөг луйвардсан хэрэгт холбогдсон П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтэй 25 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллэ
2026-03-11

Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11

Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна.
2026-03-10

Мансууруулах бодисын хэрэгт холбогдсон Онцгой байдлын байгууллагын хурандаа нарыг шалгаж дуусав

Мансууруулах бодисын хэрэгт холбогдсон Онцгой байдлын байгууллагын хурандаа нарыг шалгаж дуусав
2026-03-10

Хятадын “Дунюань” ХХК-ийн хувьцааг луйвардсан өмнөд хөршийн иргэдийг шүүхэд шилжүүллээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, мал аж ахуй, газар тариалан, самар савлаж зарах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дунюань” ХХК-ийн хөрөнгийг луйвардсан хэрэгт холбогдсон тус улсын иргэдийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-03-09

Морфин зардаг эмч, өвчтөнүүд, түүнд мансуурагчдад ял оноолоо

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр орон нутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм, бэлдмэл худалдан авч Улаанбаатарт борлуулж байсан бүлэглэлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-03-06

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийнхэн автомашины татварыг бууруулж байжээ

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дар­гаар ажиллаж байсан В.Мөнхбаатар, татварын бай­цаагч Г.Мөнхбаяр, Б.Батнуур нарт холбогдох хэ­рэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас ял­лах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэ­ний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-03-06

ЭХЗХ-ны зохицуулагч П.Товуудоржийг суллажээ

“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд холбогдох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан П.Товуудоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.
2026-03-05