АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ. Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь үнэн” гэсэн юм.
Прокурорын байгууллагын эх сурвалжууд ч үүнийг батлаад өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй зарим хүнийг нарийвчлан шалгахаар болж холбогдох ажиллагаа хийж байгаа гэсэн мэдээлэл өглөө.