Аймгуудын Засаг дарга нарын “өнгө”
Засаг дарга нарт нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгийг бид өнгөрсөн лхагва гаргийн дугаартаа эхнээс нь 10-ыг нь танилцуулсан. Энэ удаа Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын тухай мэдээллийг хүргэе. Ташрамд дурдахад, үлдсэн гурван аймаг буюу Хөвсгөл, Булган, Говьсүмбэрийн ИТХ хуралдаагүй, Засаг дарга нараа тодруулаагүй байна.
2024-11-01
Аймгуудын Засаг дарга нарын дуулиант “марафон”
Дүүргүүдийн Засаг даргад хэн хэнийг нэр дэвшүүлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгуудын Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулъя. Тэдний дунд газрын наймаачин, тендерчин, улс төрийн өндөр албан тушаалтнуудын “гар хөл”, цүнх баригчид цөөнгүй байгааг, орон нутгийн томоохон үйлдвэр, цогцолборыг гацаагч, бүр цаашлаад гэмт хэрэгт шалгагдаж буй нэгэн ч багтсаныг иргэд шүүмжилсээр.
2024-10-30
Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ
ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, жороор олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр болжээ. Тус зөвлөлийнхөн бүртгэлтэй эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эсрэг эмийн нөөцийн талаар хэлэлцсэн юм байна.
2024-10-29
Их хурлын гишүүд өвдвөл төсвөөс гадаадад эмчлүүлж, иргэд харин өөрсдөө төлөх нь
“Иргэний эрүүл мэндийн хариуцлагыг хуульчилж, сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүнээс төлбөр гаргуулна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн нь дуулиан болж байна. Эх орныхоо эмнэлгийн үйлчилгээг голдог, хамрын ханиад хүрэв үү, үгүй юү харь орныг зорьчихдог сайд, дарга нарт иргэдээс хариуцлага нэхэх амархан л байх. Гэвч манайх ийм хэмжээнд хүртлээ хөгжчихсөн орон мөн үү.
2024-10-29
“Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг цагт нь тавь”
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 3-нд зохион байгуулсан билээ.
2024-10-28
Эмч нар аа, хүнлэг байя
Эмч би, Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа Тангараглая,
2024-10-26
Энэ он гарснаас хойш 18 хүн ДОХ-оор өвчилжээ
Энэ оны эхний найман сард 18 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхтэй адил байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 386-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-10-24
Хавдрын шинэ эмнэлэг цаасан дээрээ л байна
Монгол Улс хорт хавдрын нийт нас баралтаараа дэлхийд өчнөөн жил “тэргүүлж” буй. Эл үзүүлэлт ерөөс манай хавдрын тусламж, үйлчилгээний өнөөгийн төрх юм. Үнэндээ эмчилгээний арга, техникийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл, эм, тарианы чанаргүй, байр савны хүрэлцээгүй байдал зэрэг нь биднийг ийнхүү муугаар цоллуулахад хүргэсэн билээ. Энэ бүхний төлөөсөнд хавдартай өвчтөнүүд л амь, эрүүл мэндээ зольж байгаа нь хамгийн харамсалтай. Гэвч эрх баригчид үүнд огтхон ч эмзэглэдэггүй, тэднийг хүн ч гэж тоодоггүй нь дэндүү харгис гэмээр.
2024-10-23
Хэвлэлийн төлөөлөгч нарыг “байранд нь тавья”
Төрийн байгууллагуудын Хэвлэлийн албад данхайж, засаг захиргааны нэгж бүр шахам ийм хэлтэс, бүтэцтэй болж, иргэдийн мэдэх эрхэд ноцтойгоор халдах болсон талаар өмнө нь бид мэдээлж байв. Тэгвэл энэ удаад төрийн байгууллагуудын хэвлэлийн албанд ажиллаж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, хэм хэмжээ, үүрэг хариуцлага, зүг чигийг нь “зааж” өгөхгүй бол тэдний үйлдэл хэрээс хэтрэх нь. Уг албанд ажиллагсдыг олон нийттэй харилцах мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн төлөөлөгч гэх зэргээр нэрийднэ.
2024-10-17
Эмийн хууль эмнэлгийн ачааллыг өрдөж, эмч нарыг жор бичигч “машин” болгох нь
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, эмийн санч, эмч нарын дунд “ширүүн дайн” үүсээд байна. Эмийн зах зээлийн болохгүй бүтэхгүй бүхнийг эмхэлж цэгцлэх зорилготой эл хуулийн зарим заалт нь амьдралгүй, хэт туйлширсан шинж чанартай байгааг өнгөрсөн өдрүүд дэх иргэдийн гомдол, шүүмжлэл батлаад өгөв бололтой. Учир юу вэ гэвэл, эмийн шинэ хуулийн хүрээнд өргөн хэрэглээний олон төрлийн эм, дуслын шингэнийг ч энэ сараас жороор олгож эхэлсэн.
2024-10-14
Хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээг хувийнханд “арилжчихжээ”
Хүүхдийн эрүү, нүүрний, тэр дундаа шүдний гажиг гэхээр манайхан өнгөц ойлгох нь бий. Муруй, эсвэл орсгой шүдийг аппарат зүүлгээд засчихна гэж ярих нь олонтоо. Тэгвэл бага зэрэг далий, наана, цаана давхарлаж ургасан шүдийг ийм аргаар тэгшилж болох ч хүнд хэлбэрийн гажиг, идээт үрэвсэл, согогийг аппаратаар эмчлэх боломжгүй тул заавал мэргэжлийн хүний нөөц, зориулалтын орчин, багаж хэрэгсэл шаардлагатай аж.
2024-10-09
600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй гэв
Манай улсын 600 мянган айл өрхөд орон сууц нэн шаардлагатай гэж Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр гишүүд онцоллоо. Улсын хэмжээнд 941 547 өрх байгаагаас 32.1 хувь нь л инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай аж. Тэгвэл 29.7 хувь нь байшинд, 38.2 хувь нь гэрт амьдардаг байна. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангах хэрэгцээ, шаардлага их ч нийлүүлэлт хангалтгүй хэвээр буйг дээрх хорооны гишүүд хэлсэн.
2024-10-09
УХТЭ-т хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болжээ
Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т уг өвчний эмчилгээг хийж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн өнгөрсөн сараас хавдрын найман төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
2024-10-07
Эмнэлгүүд 1990 оныхоо түвшинд очих нь
Манай улсад үйлчилгээ нь сайжирдаггүй, үйлчлүүлэгчид ч тасардаггүй, урагш хөгждөггүй, улам л ухарсаар буй олон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Төр засгийн бодлогын олон жилийн алдаа завхрал эл салбарыг өндийхөөргүй болтол нь дарлажээ. Өнгөц харвал, эрүүл мэндийн салбар чухам хөгжөөд, эмчилгээний олон арга, технологи нэвтрүүлэн, улсын хэмжээний эмнэлгүүд нь тоног төхөөрөмжөө шинэчилж, барилга байшингаа томруулан, хүний нөөцөө тасралтгүй мэргэшүүлж буй.
2024-10-04