Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Kids еxpo 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Kids еxpo 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 29-нөөс ирэх сарын 1 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ
2026-05-24

Амьтны сэгийг шууд бордоо болгох нь байгаль орчинд сөрөг үр дагавартай гэв

Дархан-Уул аймагт буудаж устгасан нохойг мод тарих нүхэнд хийн булж буй бичлэг энэ сарын 19-нд цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнууд “Аймагт жилд дөрвөн удаа золбин нохой, муур устгах ажил зохион байгуулдаг.
2026-05-24

Хотын 54 байршилд гоёлын мод, цэцэгс тарьж байна 

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн нэг хүнд ногдох талбай эдүгээ 5.9-8 ам метр байгаа аж. Үүнийг есөн ам метрт хүргэх зорилгоор энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, ургуулж байгааг өчигдөр мэдээллээ.
2026-05-23

Эрсдэл бүхий газарт хүүхэд ажиллуулахыг хориглосныг сануулав

Баянгол дүүргийн XV хороонд байрлах “Кимбаб чонгүг” гэх хоолны газарт засвар хийж байхад нь барилгын хана нурж, 15 настай хүү дарагдаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 18-нд гарсан. Нурангид дарагдаж амиа алдсан хүү Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, ахтайгаа хамт цагийн ажил хийж байсан талаар ХЭҮК-оос мэдээлсэн юм.
2026-05-23

Жирэмсний хожуу хордлогыг эрт илрүүлэх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд тустай

Манай улсад эхийн эндэгдэл, дутуу төрөлт, перинаталь өвчлөл, эндэгдлийн голлох шалтгааны нэг нь жирэмсний хожуу хордлого буюу преэклампси болон түүний хүндрэл хэвээр байгааг эх барих эмч нар анхаарууллаа. Энэ нь эх, нярайн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тул жирэмсний хяналтад эрт, тогтмол хамрагдаж, эрсдэлийг хугацаа алдахгүй илрүүлэх нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам гэнэ.
2026-05-23

“Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүлэв

ЦХИХХЯ-наас ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар эхлүүлснээ зарлав. Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаанд өрнүүлэх тус аяны талаар ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай кибер аюулгүй байдлын чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна
2026-05-22

“Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэн дэлгэлээ 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Т.Насанбуянгийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан “Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэнг өчигдөр олны хүртээл болголоо. Монголын театрын музейд дэлгэсэн эл үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан ховор эд зүйлс, түүхэн гэрэл зургуудыг дэлгэжээ.
2026-05-22

Хоршил

Эдгээр гайхалтай бүтээлийн түүх хийгээд зураач болон зургийн гол дүр болсон хүмүүсийн харилцааны талаар өгүүлье. Зурсан нь ч, зуруулсан нь ч дэлхийн түүхэнд тод мөртэй, хүн бүрийн эчнээ танил гэдгээрээ онцлог. 
2026-05-22

Наран үүрд мандаг 

Энэ дууг даган аялахад цаг хугацаагаар аялуулан хүүхэд насны дурсамжид хөтөлнө. Л.Ошаниний шүлэг, А.Островскийн хөгжим “Наран үүрд мандаг” хэмээх энэ дуу сэдэв агуулга, өнгө аясын хувьд социализмын үеийн уур амьсгалыг шууд санагдуулам ч хурмаст тэнгэрийн энтэй өвгөн ааваа дурсан өгүүлэх би хаанаас эхлэхээ мэдэхгүй бяцхан жаал хүү мэт өөрийгөө санан сууна. Тэнгэр цэлмэж, наран мандаж байх нь цагийн аясаар үл хувирах хүний үүрдийн хүсэл учир өөрийнх нь орчуулгаас эшлэн энэ дуугаар нэрийдсэний учир ийм буюу.
2026-05-22

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч нас барав 

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 19-нд амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг ар гэрийнхэн нь “Гаднын нөлөөтэй, камергүй өрөөнд оруулж өөр нэг цэрэг нь зодсоны улмаас амиа алдсан. Биед нь хэд хэдэн хөхрөлт байсан” хэмээн үзэж, мэдээлэл хийгээд буй юм. Зөвхөн тухайн цэрэг нас барснаас гадна өмнө нь тус ангид цэрэг зодуулж гэмтсэн гэх асуудал ч сөхөгдөв.
2026-05-22

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийнхөн судасны бүлэн уусгах эмчилгээ нэвтрүүлжээ 

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)- ийнхөн 2022 онд ангиографийн аппарат суурилуулан, эмч, мэргэжилтнүүдээ үе шаттайгаар бэлтгэсний үр дүнд 2025 оноос судасны бүлэн уусгах эмчилгээ нэвтрүүлжээ.
2026-05-22

Баянзүрх дүүргийн Засаг даргад И.Баттөгсийг дэмжжээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар И.Баттөгсийг Засаг даргад нэр дэвшүүлж, 40 төлөөлөгч нь 100 хувийн саналаар дэмжсэн байна. Улмаар Засаг даргаар томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр тогтжээ.
2026-05-22

“Эрдэнэт” үйлдвэрийн орлогоор “Эрдэнэс Монгол”-ынхныг тэжээж байна” 

“Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос үйлдвэрийг нь “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэснийг эсэргүүцэн, өчигдөр мэдээлэл хийв. Тус холбооны төлөөлөл “Улсын төсөвт төвлөрүүлж болох 750 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол” нэгдэл ашигласан. “Эрдэнэт” үйлдвэрээс менежментийн зардал гэх нэрээр “Эрдэнэс Монгол”-д жилд 90 орчим тэрбум төгрөг олгосон байна.
2026-05-22

Иргэний зээлийн талаарх хувийн мэдээллийг бусдад тараахыг хориглоно

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг Э.Болормаа тэргүүтэй 19 гишүүн өргөн барьжээ. Тэд энэ талаараа өчигдөр мэдээлэл хийв.
2026-05-22

С.БАЯРЦОГТ: АН сөрөг хүчний байр суурьдаа үнэнч байна

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын генсек С.Баярцогт цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Н.Учралын Засгийн газарт АН хамтрах гэж буй, зургаан сайдын суудал амласан гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдөр гарч буй. Энэ талаар тэрбээр “Түүхэнд энэ хоёр нам хамтарч ажилласан тохиолдлууд бий.
2026-05-22

“Үндэсний оюун санааны баяр биш, бизнес болсон”

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөнд дарагдаж, хүүхэд багачуудаас эхлээд өтгөс буурал хүртэл номын асар хэсэн, мэдлэг оюуны “эрэлд” гардаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ.
2026-05-22

Олон улсын технологийн FTI индексийг албан ёсоор нэвтрүүллээ

Монголын хөрөнгийн бирж болон “BGM Asset management” хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны FTI (Future tech innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ.
2026-05-22

Шүүх засаглалын тэргүүн эрх мэдлийг хэн атгах вэ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд буюу хэдхэн хоногийн дараа дуусна. Түүний явах цаг нь хараахан болоогүй байхад Дээд шүүхийг “атгах” гэсэн эрх мэдлийн тулаан өрнөөд эхэлчихлээ. Олон нийт ч таамаг дэвшүүлж, одоогийн Ерөнхийлөгчийн таалалд хэн нийцэх талаар хэвлэл мэдээлэл ч шуугьж байна.
2026-05-22

Он гарснаас хойш 103 хүн гарц дээр дайруулсны 12 нь амиа алджээ

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас энэ оны эхний дөрвөн сард хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 нь явган хүний гарц дээрх зам, тээврийн осол байсныг өчигдөр мэдээллээ.
2026-05-22

“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон хот, дүүргийн багуудаас эрэгтэйчүүдийн ангилалд ДарханУул аймгийн “Дархан юнайтед”-ын тамирчид түрүүлж, алтан цом гардав.
2026-05-21