Гурван настай хүүхэд эндсэн тул орон нутгийн уул уурхайн компанийг шалгаж эхлэв
Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт өнгөрсөн сарын 27-нд гурван настай хүүхэд унаж, онцгой байдлын болон бусад 15 байгууллагын 100 гаруй хүн 55 цагийн турш аврах ажиллагаа явуулсан ч харамсалтай нь охин амиа алдсан юм. Улс даяараа охины төлөө санаа зовж, аврагдаасай хэмээн хүлээж байсан ч өнгөрсөн сарын 30-ны 00.23 цагт цогцсыг нь гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв.
2026-06-03
Таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэг гэр бүлийн таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагнав. Тодруулбал, З.Эмүжин нь ангийнхаа найз болон түүний гэр бүлийн дөрвөн гүшүүнийг угаартсан байхад нь сэрээж, аюулыг зайлуулан, ийнхүү баатарлаг гавьяа байгуулсан байна.
2026-06-03
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2026-06-03
Хүүхдийн баярын өдрөөр 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байжээ.
2026-06-02
Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-06-02
Уламжлалт анагаах ухааны шавь сургалтыг сэргээх нь
Уламжлалт анагаах ухааны өв уламжлалыгорчин үеийн шинжлэх ухааныололт, амжилттай уялдуулан хөгжүүлэх нь салбарын тэргүүний зорилтыннэг болоод буй. Үүний дагуу уламжлалтанагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн асуудлыгшийдвэрлэхээр Эрүүл мэндийн яамнаасБоловсролын яам, АШУҮИСийнхантай хамтран ажиллахсанамж бичигбайгуулсан билээ.
2026-06-01
Шөнийн тээвэрт 22.00-02.00 цаг хүртэл долоон автобус үйлчилж байна
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1171 автобус иргэдэд үйлчилж буй. Эдгээр автобус нь ихэнхдээ 06.20-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг. Гэхдээ зарим нэг автобусны хөдөлгөөн эхлэх, дуусахцаг бага зэрэг ялгаатай аж. Тухайлбал, М1 буюу “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны хөдөлгөөн эхлэх цаг 06.20, эцсийн цэг нь 22.47 цаг. Харин Ч:36 буюу “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийнх 06.00-21.48 цаг хүртэл хөдөлгөөнд оролцдог байна. Өөрөөр хэлбэл, 22.00 цагаас хойш нийслэлчүүд хөл дүүжлэх унаагүй болдог.
2026-06-01
Инээд хөөр, баяр баяслаар бялхсан зургаадугаар сар
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэр бүлээрээ халуун дулаан дурсамж бүтээдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирлээ. Түүх сөхвөл, 1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж, улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
2026-06-01
Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг Монголд анх удаа зална
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацсан хэмээн үздэг. Тиймээс буддын шашны сүм хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олон мацаг барих, мал сэтэрлэх, буян үйлдэх зэргээр тэмдэглэдэг уламжлалтай.
2026-05-31
Монголд дэлхийн шатрын тэрбумтнууд ирэх нь
Сингапурт энэ сарын эхээр зохион байгуулсан Азийн шатрын лидерүүдийн чуулганд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа дэлхийн хошой аварга багийн ахлагч, ХБНГУ-ын тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст хожсон.
2026-05-30
Тамхины иш 10 жилийн дараа ч “амьд” байдаг
Байгаль экологийн доройтолд нөлөөлдөг зүйлийг том, жижиг гэж ялгах нь туйлын харалган бодол гэж нэгэн судлаач тэмдэглэжээ. Жишээ нь, тамхины иш жижиг ч гэлээ хөрс, агаарын бохирдолд урт хугацаанд хамгийн удаанаар “хандив” өргөдөг хор юм. 10 жилийн дараа ч алга болдоггүй бөгөөд хэлбэр нь өөрчлөгдөн, хүрээлэн буй орч ныг хордуулсаар байдаг.
2026-05-30