Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Нийслэлд газар цох элбэгшсэнийг тогтоосон байна

Нийслэлд сүүлийн үед нэг төрлийн хар хорхой хотын төв, зуслангийн бүс гэлтгүй элбэгшээд буй. Тэгвэл энэ нь газар цох (carabidae)  хэмээх шавж болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс мэдээлэв.
2025-09-01

Хосокава япон цаасыг хэрхэн хийх талаар туршлага судлав

Үндэсний номын сангийнхан Монгол Улсын соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнэтэй хамтран “Япон цаас хийх уламжлал ба технологи” сургалтыг зохион байгуулав. Б.Болд-Эрдэнийн урилгаар Монголд ажиллаж буй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өв болох хосокава япон цаасны өвлөн уламжлагч Хироко Танино уг сургалтыг явуулжээ.
2025-09-01

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд олгох бол насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 25-нд  олгох аж. Харин хүүхдийн мөнгийг  энэ сарын 18-нд олгох юм байна.
2025-09-01

Монголын экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар суларчээ

Экспортын бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тогтвортой худалдаалах чадамж Монгол Улсын хувьд ижил төстэй бусад оронтой харьцуулахад хязгаарлагдмал хэвээр байгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас анхаарууллаа. Тухайлбал, Монголоос экспортод гаргасан шинэ бараа, бүтээгдэхүүний 31 хувь нь хоёр жилийн дараагаас тухайн зах зээлд тогтвортой худалдаалагдаж эхэлдэг бол энэ үзүүлэлт аажмаар буурсаар 10 жилийн дараа гэхэд 13 хувь хүртлээ доошилдог аж.
2025-09-01

Өрнөдгүй Евразийн төлөөх үйл явц

Ойрын өдрүүдэд дэлхий дахины улс төрийн анхаарлын төвд Хятад улс байх нь. Тэнд дэлхийн улсуудын удирдагчдыг цуглуулсан хоёр томоохон үйл явдал болох гэж буйн нэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилж, дараа нь Дорно зүгт Японыг ялсны 80 жилийн ойд зориулан Бээжинд зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээ юм. Эхнийх нь Тяньжин хотод болох бөгөөд түүнд 20 улсын төр, засгийн тэргүүн, баяр тэмдэглэхэд 30 улсын удирдагч, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно хэмээн зарлаад байгаа. Тэгэхлээр энэ долоо хоногт өмнөд хөршид 50 орчим улсын дээд хэмжээний төлөөлөгчид хуран цуглах нь.
2025-09-01

Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой

Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой
2025-09-01

Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийв

Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийв
2025-09-01

Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтарсан нийгмийн хамгааллын төслийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг 2022 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдийг цар тахлын дараах үеийн хямралыг даван туулж, ядуурлаас сэргийлэх, амьжиргаагаа сайжруулахад нь зорилтот бүлэг, өрхөд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан аж. Энэ нь ч биеллээ олж, 96 хувьтай дүгнүүлсэн байна.
2025-09-01

Гэрээт ажилчдыг төмөрлөг, дахин боловсруулах үйлдвэрт түлхүү ажилла гэв

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Донмён Кимтэй албаныхан уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.
2025-09-01

Шинмоэдакэ галт уул дэлбэрч, 5500 метрийн өндөрт үнс нурам цацагдлаа

Шинмоэдакэ галт уул дэлбэрч, 5500 метрийн өндөрт үнс нурам цацагдлаа
2025-09-01

Нарны соронзон шуурганы нөлөөгөөр цаг агаар огцом хүйтэрч, уулархаг нутгаар цас орно

Өндөр настан, зүрх, судасны өвчтэй, цусны даралт өндөртэй хүмүүсийг энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт эрүүл мэнддээ онцгой анхаарахыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөв. Учир нь эдгээр өдөр байгаль, цаг уурт тааламжгүй зүйл тохиолдож, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж. Тодруулбал, өнөөдөр наран дээр хүчтэй тэсрэлт болж, соронзон шуурга дэгдэнэ гэж Одон орон, нарны идэвхжлийн олон улсын судалгааны хүрээлэнгээс анхааруулжээ.
2025-09-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын хуралдаанд ажиглагчаар оролцож байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
2025-09-01

Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжүүлэхээр болжээ

Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжүүлэхээр болжээ
2025-09-01

Төр хөрөнгө хураах уу, хөрөнгөө хураах уу

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хүлээлт үүсгэв. Айдас төрүүлэв. Зарим нэгэнд улстөрийн “оноо” цуглуулах завшаан болов. Үндсэн хуулинд заасанчлан шударгаар хөрөнгөтэй болох эрхээ эдэлсэн хэн бүхэнд хамааралгүй нь ойлгомжтой. Тэд хүлээж байна.
2025-09-01

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нэг сая ам.доллартой тэнцэх коин авч, мөнгө угаажээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг өдгөө хэрхэж буй нь тодорхойгүй болов.
2025-09-01

Өнөөдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам зөвхөн өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин маргаашнаас үргэлжүүлэн хэрэгжинэ.
2025-09-01

Нийслэлд 27 хэм дулаан байна

Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2025-09-01

SpaceX компани “Starship” пуужингаа амжилттай хөөргөв

Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэх “Starship” пуужинАНУ-ынТехас мужаас өнгөрсөн лхагва гаргийн18.30 цагт хөөрч, задгай сансарт 60 минут орчим ниссэн байна. 2027 онд саран дээр хүн газар дуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд NASA эл пуужинг ашиглахыг зорьж буй гэнэ.
2025-08-31