Нидерланд мэргэжилтнүүдийн үерээс хамгаалах зөвлөмжийг нийслэлийнхэн хүлээж авчээ
Нидерландын Хаант Улсын “Гамшгийн эрсдэлийг бууруулах яаралтай тусламжийн хөтөлбөр” (DRRS)-ийн хүрээнд манай улсын усны инженерүүд тус орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах богино, дунд, урт хугацааны стратеги, техникийн зөвлөмжийг энэ онд боловсруулсан ч нийслэлийнхэн хүлээж авахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
2025-08-25
ХХОАТ-ыг найман шатлалтай болгоно
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй найман хүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон шатлалтай болгох төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд орлогын хэмжээ 0-120 сая хүртэл төгрөг бол 10, 120-180 сая бол 15, 180 саяас дээш нөхцөлд 20 хувиар тооцон татвар авч буй юм.
2025-08-25
Олон улсын номын сангийн холбоонд монгол төлөөлөлтэй болов
Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын сангийн холбоодын Менежментийн зөвлөлийн гишүүнээр Монголын номын сангийн салбарын төлөөлөл М.Даваасүрэн сонгогдож, 2025-2029 онд ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын төлөөлөл дэлхийн номын сангийн толгой байгууллагад анх удаа гишүүнээр сонгогдож байгаа юм.
2025-08-25
Өгий нуурт цутгадаг Хоолойн голыг хашиж хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ОБЕГ, Усны газар, Архангай аймгийн ЗДТГ, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг томилж, Өгий нуурыг хамгаалах цогц арга хэмжээг өнгөрсөн оны хавар эхлүүлсэн билээ.
2025-08-25
Хагас коксын “туршилт” хаяанд ирлээ
Нийслэлчүүд хэчнээн уулгалан эсэр¬гүүцэж, уурсан шүүмжиллээ ч хотын удирдлагуудын ээлжит “туршилт”-ыг зогсоож хүчрэхгүй бололтой. Улаанбаатар хотын гэр хорооллынхны 2025-2026 оны галлагаанд зориулж БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр 306 мянган тонн хагас кокс буюу хөх нүүрс худалдаж авах тендерийг нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-иас өнгөрсөн зургаадугаар сарын дундуур зарласнаас хойш иргэд ээлжит “туршилт”-ын золиос болохгүй гэсэндээ эрвийх дэрвийхээрээ эсэргүүцэж, шүүмжиллээ.
2025-08-25
Б.Ганхуягийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг прокурор хүлээж авсангүй
“Нүүрсний” гэх дуулианд нэр холбогдож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хорих ялаа ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 405 дугаар ангид эдэлж буй. Түүнийг засрал хүмүүжил олсон гэж үзсэн хорих ангийнхны хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал болон өөрийнх нь хүсэлтийг өнгөрсөн долоодугаар сард шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн аж.
2025-08-25
Энэтхэгт цахим мөрийтэй тоглоомыг хориглох нь
Энэтхэгийн Засгийн газар цахим мөрийтэй тоглоомуудыг хориглохоор төлөвлөж буй гэнэ. Тус улсын эрх баригчид энэ тухайгаа өнгөрсөн мягмар гарагт өргөн барьсан Цахим тоглоомыг сурталчлах, зохицуулах тухай хуулийн төсөлдөө тодорхой дурдсан бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас татдаг эл салбарт энэ нь хүнд цохилт болох төлөвтэй байна.
2025-08-24
Уул, ус нь тэгширсэн Завхан аймаг
Зүсэн зүйлийн аялгатай, зүйл бүрийн ястантай гэгдэх Завхан аймагт хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний салбар Тарвагатай, Хуримт, Түдэвтэй, Гурван халтар, Гялгар, Булнайн нуруу, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт хадны сүг зураг, буган, хүн чулуун хөшөө, дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, сүмийн туурь, ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв оршдог.
2025-08-24
Дугаарын хязгаарлалт тогтоох, эсэх талаар санал авч байна
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор энэ сарын 25-наас ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш болон сондгойгоор ангилан, бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн ЗДТГ-т уламжлаад буй. Гэвч дугаарын хязгаарлалт тогтоох, эсэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй аж.
2025-08-23