Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Долоодугаар сард хамгийн бага хур тунадас оржээ

Өнгөрсөн долоодугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 26, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдолж буй 27 дахь бага тунадастай сар болж өнгөрснийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, долоодугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 0.6 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ.
2025-08-10

Завьт эргүүлийнхэн 43 байршилд ажиллаж байна

Аялал, амралтын улиралд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буйг ОБЕГ-аас мэдээллээ.
2025-08-10

Дэлхийн спортын наадамд Монголын есөн тамирчин өрсөлдөнө

“Хязгааргүй спортууд, хэмжээлшгүй гайхамшиг” уриатай Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотод өнөөдөр эхэлж байна. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол уржигдар Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм.
2025-08-09

30 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд мэндэлжээ

АНУ-ын Охайо мужид 1994 оны тавдугаар сард хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 35 настай Линдси, 34 настай Тим Пирс нар хүүхэдтэй болохоор шийдэн, улмаар үр хөврөл суулгуулах үйлчилгээ санал болгодог Nightlight christian adoptions байгууллагын “Open hearts” хөтөлбөрт хамрагдсан байна.
2025-08-09

А.Ерөөлт, Б.Нарантуяа нар Австралид өрсөлдөх нь

Монголын хэйбол пүүл биллиардын УАШТ-ий насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер А.Ерөөлт, эмэгтэйчүүдийн ОУХМ Б.Нарантуяа тэргүүн байрт шалгарч, Австралийн Брисбэн хотод ирэх сарын 18-21-нд болох “Netball champion of champions” нээлттэй тэмцээнд оролцох эрхээ авав.
2025-08-09

Япон Улсад хэт халалт үргэлжилсээр байна

Япон Улсын 17 газар нутагт урьд хожид байгаагүйгээр хэт халалт бүртгэгдсэнийг цаг уурын газраас нь мэдээлэв. Тухайлбал, Ишихава мужийн Комацу хотод өнгөрөгч даваа гарагт 40.3 хэм хүрч халсан нь тухайн бүсийн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн Тояама мужийн Тояама хотод 39.8, бусад 15 бүс нутагт 35-39 хэмийн хооронд хэлбэлзсэн аж.
2025-08-09

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

Олон улсын судлаачдаас бүрдэх баг 2000 жилийн турш Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдсан цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээсэн байна. Тодруулбал, төмөр зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн шивээсийг технологийн тусламжтай сэргээсэн талаарх өгүүлэл “Antiquity” сэтгүүлд өнгөрсөн лхагва гарагт нийтлэгдсэн нь олны анхаарал татаад буй.
2025-08-09

Дэлхийн ур чадварын олимп БНХАУ-д болно

Ур чадварын олимп гэж нэрлэгддэг “WorldSkills competition” уралдаан ирэх оны есдүгээр сарын 22-27-нд БНХАУ-ын Шанхай хотод болох тов гарлаа. 48 дахь удаагаа зохион байгуулах гэж буй тус уралдаан дэлхийн 89 улсыг эгнээндээ нэгтгээд байна.
2025-08-08

Хөрсний замгийг нөхөн сэргээлтэд ашиглах туршилт хийж байна

Монгол, Японы байгаль орчны мэргэжилтнүүд хамтран доройтсон хөрсийг шинэ технологиор нөхөн сэргээх туршилт хийж байна. Тодруулбал, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд хоёр орны байгаль орчны мэргэжилтэн, судлаачид BSC буюу хөрсний замгаар доройтсон газрыг нөхөн сэргээх туршилтыг Төв аймгийн Сэргэлэн, Өмнөговийн Цогтцэций сумд хийж эхэлсэн аж.
2025-08-08

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг санал ирүүллээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 орны 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ. Долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулсан уг тендерт оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан улс орнуудын дотор Азийн найм, Европын ес, Хойд Америкийн гурав, Австралийн нэг улс тус тус багтсан гэнэ.
2025-08-08

БНСУ хятад жуулчдыг визгүй зорчуулахаар шийдвэрлэв

БНСУ-ын Засгийн газар БНХАУ-ын бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Энэ нь ирэх сарын 29-нөөс 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл буюу есөн сарын хугацаанд хэрэгжих аж.
2025-08-08

Улаанбаатар-Сингапурын чиглэлд МИАТ шууд нислэг үйлдэх нь

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо зарлалаа. Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт хөөрөх энэхүү шууд нислэг нь Сингапураас орон нутгийн цагаар 19.25-д хөөрч, Улаанбаатарт 02.55-д газардана. Буцах нислэгийн хувьд Улаанбаатараас 10.35-д хөөрч, Сингапурын цагаар 18.00-д буухаар төлөвлөжээ.
2025-08-08

Хүүхэд холбогдсон 2400 орчим зөрчил бүртгэгджээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.
2025-08-08

2026 оны төсвийн төсөлд ЭМЯ-ныхан 4.7 их наяд төгрөгийн санал хүргүүлжээ

Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг өчигдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, салбарын эрдэмтэд, эмнэлгийн дарга нар нийлсэн 100 орчим хүн танхимаар, орон нутгийнхан цахимаар оролцож, санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
2025-08-08

АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг шинээр томилжээ

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнээр Нийл Вермильэнийг томилсон байна. Тэрбээр энэ сарын 5-нд манай улсад хүрэлцэн ирж, ажлаа хүлээн авчээ. Нийл Вермильэн Монголд томилогдохоосоо өмнө Сидней дэх АНУ-ын Ерөнхий консулын газарт Орон хариуцсан консулын зохицуулагчаар ажиллаж байжээ.
2025-08-08

“ДЦС-3”-ын ашиглалтын хугацаа дууссан зууханд гэмтэл гарч, дэлбэрэлт болсон гэв

“ДЦС-3”-д дахин осол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан тус компанид хяналт тавих Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Н.Тавинбэх өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр “Өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд “ДЦС-3”-ын 50 мегабатын хүчин чадалтай турбин генераторт гэмтэл гарсны улмаас дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
2025-08-08

Дотоодын жуулчлалыг додомдох шалтгаан

Увс аймгийн Завхан сумын нутаг дахь Хяргас нуурт “Баруун эрэг” хэмээх нэртэй нэгэн жуулчны бааз саяхан үүдээ нээжээ. Байгалийн өвөрмөц тогтцыг ландшафт болгон ашиглаж, дулаан орны далайн эрэг дагуух амралтын газруудын жишгээр усан сан, сүүдрэвч, террастай сууцууд байгуулсан тус бааз яалт ч үгүй энэ зуны дотоодын аяллын өвөрмөц өнгө байв. 100 жилийн түүхэн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэн Увс аймагт хийсэн онцлох бүтээн байгуулалтын нэг нь ч энэ болсон гэхэд хилсдэхгүй.
2025-08-08

Бүсийн наадамд 51 хүүхэд хурдан мориноос унаж бэртжээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон өнгөрсөн сарын 24-31-нд хангай, говь, баруун, зүүн бүсийн хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн эрхийг хангаж буй, эсэхийг хянаж, ажиглалт хийсэн байна. Энэ талаараа өчигдөр танилцуулав. Өнгөрсөн сарын 24-27- нд Өвөрхангай аймагт зохион байгуулсан Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн-Даншиг наадмын хүрээнд болсон хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 834 морийг давхардсан тоогоор 592 хүүхэд унаж хурдлуулсан байна. Уралдааны явцад 22 хүүхэд мориноос унажээ.
2025-08-08