Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Талбайгаа хэтрүүлсэн “Бүрдэл майнинг” ХХК-ийнхан экологид 1.6 тэрбумын хохирол учруулжээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Бүрдэл майнинг” ХХК болон уурхайн дарга В.Банзрагч, гүйцэтгэх захирал У.Угтах нарт холбогдох хэргийг өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн хянажээ. Улмаар хэлэлцэхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, яллагдагчдын өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрч­ сөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй” гэж үзсэн юм.
2026-01-12

Turkish Airlines авиа компани унаж явдаг чемоданыг тээвэрлэхийг хатуу хоригложээ

Turkish Airlines авиа компани унаж явдаг (моторжуулсан) чемоданыг тээвэрлэхийг хатуу хоригложээ
2026-01-10

“Мал вакцинжуулалтын төлбөр 2.1 тэрбум төгрөгийг даруй олго”

ХХААХҮЯ-ныхан Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн 18 сумын 89 багт энэ жил 9100 малчин өрх өвөлжин, 3.4 сая толгой мал маллаж байгаа бол Хэрлэнбаян-Улаан сумын отрын бүсэд 167 өрхийн168 600 гаруй мал бий гэнэ. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийнх нь бэлтгэл 93.3, сумуудынх нь 89.1 хувьтай байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл хэвийн аж.
2026-01-10

Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг 64 болж өсжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн байдаг. Тус бүс нутагт анх 11 янгир нутагшуулсан бол 2024 онд тоо толгойг нь 16-гаар нэмжээ. Тэгвэл өнгөрсөн жил “Монгол-99” төрийн бус байгууллагынхан био­­­­­­­логийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Булган ууланд 21 янгир нэмж нутагшуулсан аж. Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд тоо толгой нь өссөөр, хамгийн сүүлд янгирын сүрэг таван төлөөр бүл нэмж, нийт 64 болжээ
2026-01-09

“Awezome” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ

Монгол, БНСУ-ын залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын хүртээл боллоо. Энэхүү сэтгүүл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэдэд зориулсан монгол хэлээрх анхны тогтмол хэвлэл юм.
2026-01-09

Өвөрхангай аймгийн зарим суманд өвс, тэжээлийн нөөц дуусжээ

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт (2026.01.08-09) ажиллалаа.
2026-01-09

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг
2026-01-09

2025 онд хиймэл оюуны салбараас долларын тэрбумтан 50 орчим “төрлөө”

“Forbes” сэтгүүлээс AI технологийн салбараас ганцхан жилийн дотор долларын тэр­бумтан 50 орчим “төрсөн” талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татав. Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид хиймэл оюуны старт-ап бизнесүүдэд 200 тэрбум ам.доллар зориулсан нь дэлхийн бүх санхүүжилтийн тэн хагас аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны “OpenAI”, “SoftBank”, “Oracle” зэ­рэг компанийн дата төвийн төсөлд 500 тэрбум ам.доллар зарцуулна хэмээж байв. Тус мэдэгд­лээс улбаалан “Meta”, “Alphabet”, “Microsoft” тэргүүтэй “луугар”-ууд тус тусын AI дэд бүтцээ бүтээж эхэлсэн билээ. Энэ мэтчилэн багагүй хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг, старт-апуу­­дын өрсөлдөөний дүнд өдгөө АНУ-д аливаа ком­­панийн код бичих ажлын 30 гаруй хувийг хиймэл оюун дангаар гүйцэтгэж буй юм.
2026-01-09

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.
2026-01-09

Фукуок хот жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 24/7 шуурхай утас ажиллуулж эхлэв

Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд дулаан орныг зорин амарч, аялах нь нэмэгдсэн. БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг улс руу түлхүү зорчдог бөгөөд түүний дотор Фукуок руу олноор аялах болсон. Тэгвэл Фукуок хотын 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус бүс нутагт гарч буй хил дамнасан хууль бус най­­­маа, хулгай, дээрэм, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн болон бусад зөрчлийн талаар олон улсын байгууллага, иргэдээс мэ­­дээлэл, санал хүсэлт хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдээллээ.
2026-01-09

“Тавантолгой”-н нүүрсний биржийн арилжаа хоёр дахин “тэллээ”

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас хамгийн ашигтай ажиллаж, өндөр дүнгээр ногдол ашиг тараадаг аж ахуйн нэгжийн нэг бол орон нутгийн “Тавантолгой” юм. Тус компани Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу экспортлох нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн. Улмаар тус компани 2024 онд 4.3 сая тонн нүүрс олборлосноос 2.7 саяыг нь биржээр борлуулжээ.
2026-01-09

Солонгос, монгол сэтгүүлчдийн хамтран гаргасан “Awezome” сэтгүүл уншигчдад хүрч эхэллээ

Солонгос, монгол сэтгүүлчдийн хамтран гаргасан “Awezome” сэтгүүл уншигчдад хүрч эхэллээ
2026-01-09

Н.Наранбаатар: Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөгийг хуримтлуулахаар тооцсон

Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан гээд  2026 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэж байлаа.
2026-01-09

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнд хорт бодис агуулагдаж байгааг анхааруулав

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
2026-01-09

Шүүгч С.Батжаргалд сахилгын шийтгэл оноов

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүү­ хийн шүүгч С.Батжаргалд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноожээ. Тэрбээр тус шүү­ хийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарын хамтаар нэгэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Энэ үедээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэн Б.Б-гийн гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй гэсэн гомдол Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн юм байна
2026-01-09

Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ

Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.
2026-01-09

“Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай 1461 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн”

ХҮЭК-ынхон 2025 онд хийсэн гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
2026-01-09

Улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбурхан өвчний 4 тохиолдол шинээр батлагджээ
2026-01-09