"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
“NESTLÉ” групп нь өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн нялхсын сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдаж байх эрсдэлтэй гэж үзэн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зах зээлээс эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа цувралын дугаар бүхий дараах 4 төрлийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:
1. NAN 1 OPTIPRO
800гр савлагаатай, цувралын дугаар-51810346AA
800гр савлагаатай, цувралын дугаар-51910346AA
800гр савлагаатай, цувралын дугаар-52180346AC
400гр савлагаатай, цувралын дугаар-51510346AB
2. NAN Supreme
800гр савлагаатай, цувралын дугаар-52750742F1
3. NAN 2 OPTIPRO
800гр савлагаатай, цувралын дугаар-51240017C2
800гр савлагаатай, цувралын дугаар-51420017C6
800гр савлагаатай, цувралын дугаар-52800017C2
800гр савлагаатай, цувралын дугаар-52940017C3
800гр савлагаатай, цувралын дугаар-52950017C1
400гр савлагаатай, цувралын дугаар-51550017A1
400гр савлагаатай, цувралын дугаар-52920017A1
4. PreNAN
400гр савлагаатай, цувралын дугаар-52560346AA
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.
ЖИЧ: Эргүүлэн татсан бүтээгдэхүүний нэр төрөл, хугацаа, хэмжээ, цувралын дугаарыг 2 дахь зургаас үзнэ үү.