“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал маргааш эхэлнэ
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн хуралд 30-аад улсын 250 орчим төлөөлөгч оролцох юм. Хурлаар таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх нь.
2026-06-04
“Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байна”
“Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”-ноос сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хамгаалах асуудлаар өчигдөр төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооны тэргүүн А.Энхбаатар “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байна. Бид үндсэн таван шаардлага тавьж буй. Үүнийгээ Засгийн газарт бичгээр хүргүүлсэн ч хариу өгөөгүй тул тайван жагсаж байна” хэмээв.
2026-06-04
Өвөрхангайн ихэнх сумд цас оржээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд өчигдөр 05.00 цагийн үед цас оржээ. Зуны эхэн сар хэдийн гарсан ч ихэнх нутгаар цаг агаар дулаарахгүй, салхи шуургатай, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүхэн өдрүүд үргэлжилж буй. Тэгвэл бороо ороосой хэмээн хүлээж байтал цас орсон талаар Есөнзүйл сумын иргэд цахим орчинд хуваалцсан байна. Цас үүрээр орж эхэлсэн бөгөөд 07.00 цагт ч бударч буй талаар бичжээ.
2026-06-04
Багануур, Налайх дүүргийг эхний ээлжид улсын зэрэглэлтэй хот болгох нь
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооныхон шийдвэрлэжээ. Засгийн газраас тавдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн олонх дэмжив.
2026-06-04
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах санал хүргүүлэх нь
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа энэ сарын 2-нд дуусахтай зэрэгцээд түүний оронд хэн томилогдох бол хэмээн эрх зүйч, хуульчид анхааралтай ажиглах болсон. Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох” гэсэн заалтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгч өчигдөр 16.30 цагийн үед зөвлөгөөнөө хийлээ.
2026-06-04
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байхыг НҮБ анхаарууллаа
Дэлхийн хэмжээнд энэ зунаас ирэх намрын сүүлч хүртэл Эль Нино хэмээх цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиох магадлал 80-аас өндөр хувьтай байгааг НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас бөмбөрцөг даяар хэт халж, ган гачиг нүүрлэн, ширүүн бороо цутгах зэрэг цаг агаарын бусад үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй гэнэ.
2026-06-04
Байранд гал гарч хоёр хүүхэд нэг том хүн нас баржээ
Дорнод аймагт "Хоёрдугаар байранд хар утаа гараад байна" гэсэн дуудлага өчигдөр 13:20 цагт ОБГ-т иржээ. Аймгийн ОБГ-ын алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
2026-06-04
Баян-Өлгий, Хэнтий аймгийнхан багийн харваанд тэргүүлжээ
“Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулсан үндэсний сур харвааны багийн аварга шалгаруулах тэмцээнд 83 багийн нийт 1010 харваач өрсөлдлөө. Салхитай, бороотой, хүйтэнд гурван өдөр цэц сорьсон харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгийн “Өлгийн мэргэчүүд” багийнхан түрүүлж, улсын аварга болсон юм.
2026-06-04
Байгалийн хийн нөөцийг анх удаа ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэв
Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төсөл (TTCBM Project)-ийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр тус төслийг хэрэгжүүлж буй компани урт хугацааны ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болов. Түүнчлэн энэ нь байгалийн хийн нөөцийг албан ёсоор бүртгэсэн анхны тохиолдол болсон аж.
2026-06-04
Т.Мөнхдалайг ах Т.Даваадалайгийнхаа хамжигч хэмээн саатуулжээ
Нийслэлийн төсөв, хөрөнгийн бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан, эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа, үгүйг тогтоохоор тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид ажиллаж буй билээ.
2026-06-04
Түүх давтагдана: Финалын хоёр багийг шинжвэл
1999 онд яг адил тайзан дээр аварга цолны төлөө хүч сорьж байсан хоёр баг болох “Сан-Антонио спөрс”, “Нью-Йорк никс” баг NBA-ийн 2026 оны финалд дахин учраа таарлаа.
2026-06-03
44 настай Серена теннистээ эргэн ирнэ
Францын нээлттэй тэмцээн (Ролан Гаррос) гурван жилийн дараа анх удаа эмэгтэйчүүдийн тоглолтыг өдрийн гол тоглолт болгосноо зарласан онцгой өдөр түүхэн дэх шилдэг эмэгтэй теннисчин, 44 настай С.Уильямс спортдоо эргэн ирэхээ нотлов.
2026-06-03
Хиймэл оюуны 500 багш олон улсын гэрчилгээ гардан авчээ
“Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөрийн хүрээнд 500 багш бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт өндөрлөж, төгсөлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Тэд AI болон санхүүгийн удирдлагын мэдлэг, туршлагаа бусдад түгээж, өөрсдийн бүтээсэн “Capstone” төслөө танилцуулсан бөгөөд ирэх намраас 20 мянга гаруй сурагчдад хиймэл оюуны боловсрол түгээх гэнэ.
2026-06-03