
Өчигдөр Батлан хамгаалах яам ОХУ-аас 2 нэгж "МиГ-29" загварын сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авсан талаар БХЯ-ны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Энхболд өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Энэхүү 4-р үеийн сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, мөн 4 тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой аж.
Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор манай улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

