
Нийслэл Улаанбаатар хотын ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ирэх даваа гарагт өдөртөө -28, шөнөдөө -17 градус хүйтэн байх бол мягмар гаргаас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларч пүрэв гарагт өдөртөө -16, шөнөдөө -8 градус хүйтэн байх юм.
Маргааш буюу даваа гарагт өдөртөө салхины хурд дунджаар 5м/с, бүрхэг байх бол шөнөдөө салхины хурд дунджаар 6м/с, багавтар үүлтэй байх аж. Даваа гаргаас пүрэв гараг хүртэл өдөртөө 6, 3, 3 градусаар тус тус буурах бол шөнөдөө 5, 2, 2 градусаар буурах төлөвтэй байна.
Дархан, Эрдэнэт хотуудад мөн адил хүйтний эрч суларч пүрэв гараг гэхэд шөнөдөө -5, өдөртөө -14 градус болох юм.