
МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ МОНГОЛ УЛС АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БУЛШИЛДАГ ГАЗАР БОЛОХ ЁСГҮЙ сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр Улаанбаатар хот болон бусад хот, суурин, хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудад байгаль орчны тэнцлийг алдагдуулах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисуудыг агуулсан аюултай хог, хаягдал нь үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйгаас өдөр тутам үүсч хэмжээ нь жилээс жилд нэмэгдсээр зарим нь энгийн болон ахуйн хог хаягдалтай хамт байгальд, булагдаж байгааг онцоллоо.
Мөн Монгол Улс аюултай хог хаягдлын цэг болон хувирч байгааг баримт болон тоо баримттайгаар дэлгэлээ.