
Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д шалгагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирсэн. Түүнийг ирсэн цагаас нь хойш цэцийн даргын суудлаас нь огцруулах тухай асуудал Үндсэн хуулийн цэцийн гишүүд дунд яригдаж буй.
Тэгвэл тэрбээр өнөө өглөө өөрийн саналаар огцрох хүсэлтээ өгсөн талаар бид мэдээлсэн. Саналын дагуу ҮХЦ-ийн гишүүд Д.Одбаярыг огцруулах асуудлаар өнөөдөр 16:00 цагт хуралдахаар товлосон.
Гэвч тэрбээр өөрийг нь огцруулах хуралд ирж суухаас татгалзсан бололтой. Учир нь ҮХЦ-ийн гишүүд түүнийг хуралдаа өөрийн биеэр ирж суухыг шаарджээ.
