
СХД-ийн 15-р хорооны нутагт дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид гэмт хэрэгтнийг 15 цагийн турш шуурхай эрэн сурвалжилж, 15 настай, Ө гэгчийг баривчилжээ.
Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо таарамжгүй харилцаанаас үүдэн нэгнийхээ гарт хутгасан нь тогтоогджээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн гурвадугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.