
АНУ-аас Нигер улс руу онгоцоор зорчиж явсан Монгол Улсын иргэн С.Цэрмаа хэмээх эмэгтэй хүний алтан амь аварчээ. Тодруулбал, онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна.
Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн байна.
Онгоц зорьсон газраа хүрсний дараа ухаан алдсан эмэгтэйг эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд С.Цэрмааг "United Airlines" компаниас 150 ам.долларын аяллын сертификатаар шагнажээ.
