
2012 онд хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд, машиныг нь дээрэмдсэн хэргийг саяхан Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.
Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн М-г онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдсэн байдаг. Дээрх хэргийг өдгөө 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээд нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж, шоронгоос оргож байжээ.