
Залуусын өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг бэлэн гоймонд E-621, E-501 зэрэг химийн "онц аюултай" бодис агуулагддаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ.
Тухайлбал, "Е-621" бодисыг олон улсад хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглодог. Учир нь энэ нь харшилтай хүмүүсийн астма, ургамлын харшлыг хөдөлгөж, толгой өвтгөдөг юм. Улмаар хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд толгой хүчтэй өвдөх, зүрх ачааллах, дотор муухайрах, цээжээр өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрдэг аж.
Мөн ДЭМБ-аас бэлэн гоймонгийн хүнсний нэмэлт болон бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг судлахад гоймонд Е-501 бодис (Калийн хүчиллэг карбонат) ордог болохыг тогтоосон байна. Энэхүү бодис хоолонд амт, өнгө оруулах, удаан хадгалах зориулалттай хэдий ч хорт хавдар үүсгэгч "нэн аюултай" бодист тооцогддог юм байна.
Иймд иргэд та бүхэн бэлэн гоймонг гэр бүлээрээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.