
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн отгон хүү энэ намар цэргийн албанд татагджээ. Тэрбээр хилийн цэрэгт алба хааж байгаа бөгөөд саяхан цэргийн тангаргаа өргөсөн аж. Энэ талаар түүний төрсөн ах, Э.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсандаа,
"Намар цэрэгт татагдсан хамгийн бага дүү маань өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөж, эх орны хүү боллоо. Ээж минь отгон хүүгээ их санаж. Бусдаараа Монгол Улсын хил тайван байна. Монгол Улсын Төлөө Зүтгэе" гэв.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дунд хүү Э.Эрдэнэ нь Зэвсэгт хүчний бэлтгэл ахмад цолтой, 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд явж байсан билээ.


