
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Хөх хасганы дух” гэдэг газарт энэ сарын 25-ны өдрийн 10.22 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Уг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т оршдог юм байна. Газар хөдлөлт нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.