
Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох гишүүдийн хуралдаан өнөөдөр 11 цагт болон гэж байсан. Гэвч цэцийн зарим гишүүн товлогдсон хуралдаа ирж суугаагүй улмаас хурлыг 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Үндсэн хуулийн цэц даргагүй болоод долоо хонож байна.
Сануулбал, цэцийн дарга асан Д.Одбаяр солонгос эмэгтэйн биед халдсан хэргээр БНСУ-д шалгагдсан билээ. Тэрбээр эх орондоо ирмэгцээ өөрийн саналаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.