
Сайжруулсан шахмал түлш худалдаалах 206251 карт төвийн зургаан дүүрэгт тараагдсан. Үүнээс 13247 карт бүртгэлтэй, 74104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулжээ.
12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулахгүй байхыг нийслэлийн удирдлагууд анхаарууллаа.