
Залилангийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт их хэмжээний мөнгө санал болгосон мэссэж гадаад дугаараас ирэх болсныг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа.
Хэрэв та энэ төрлийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй. Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.