
Монгол компани байгуулан залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Нигери улсын ирсэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.
Шүүхээс ХБННУ-ын иргэн Эжикем Чимези Жонд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдууллаа. Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Турк улсын "Алпин чорап" компанийн хохиролыг барагдуулахыг заажээ.
Яллагдагчид Монгол Улсын нэрийн дор хоёр компани байгуулж олон улсад гүйлгээнд оруулж байсан 234,000 еврог залилсан гэмт хэрэг үйлдсэн тул ийнхүү хорих ял оногдуулжээ.