
2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт хутгалуулж амиа алдсан. Түүний аминд хүрсэн хүн нь ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг.
Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт болох гэнэ.
Түүнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.