
10-12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, хотын төвийн хөдөлгөөнд оролцож байсныг өнөөдөр 14:00 цагийн орчимд илрүүлжээ. Тээврийн цагдаагийнхан тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, авто замын ослоос урьдилан сэргийлэхийг анхааруулж байна.