
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын материал үйлдвэрлэгч компаниудтай хамтран явган хүний замын зориулалтын хавтан, бродюр, эко хавтанг гэр хорооллын айл өрхөөс гарсан үнсийг ашиглан хийж туршжээ.
Өнөөдөр ажлын хэсэгт туршилтын бүтээгдэхүүнийг танилцуулах бөгөөд Барилгын материалын лабораторийн шинжилгээнд хүргүүлж цаашид ашиглах боломжтой үр дүн гарсны дараа хотын гудамж талбайн тохижилтын ажилд ашиглах аж.
