
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 2020 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр 2020 оны дүүргийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийлгэх саналтай байгаа тухай иргэдийн санал бодлыг сонссон юм.
Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэд улсын төсвөөр хэрэгжих цэцэрлэг, сургууль барихаар чөлөөлсөн газруудад ажлыг эрчимтэй, хурдан шуурхай явуулахыг холбогдох дээд байгууллагууд, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж өгөхийг хүсэв.
Мөн цогцолбор байргүй хороодыг байртай болгох, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг ажлыг иргэд 2020 оны төсөвт оруулах хүсэлтэй аж.
Хэлэлцүүлгийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд удирдан явуулж, 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнасан юм.
