
Ойрын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд баавгай үзэгдсэн талаар нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа. Тодруулбал хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж ирсэн байна. Тиймээс амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Одоогоор мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж.