
Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 60 хувь буурсан гэж Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас удаа дараа мэдэгдээд буй.
Гэтэл өнгөрсөн шөнийн 00:18 цагийн байдлаар AirVisual агентлагийн индекст Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 328 буюу маш их бохиролтой гарч, тус жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болов.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард 14-ний өдөр Улаанбаатар хот тус индексын 72 дугаар байр хүртэл арагшилж, бараг цэвэр агаартай хотуудын эгнээнд багтаж байсан боловч өнөөдөр буцаад нэгдүгээрт орлоо.
ЗУРАГ: Баянзүрх хайрхан дээрээс /2019.12.08/


