
Үндэсний их баяр наадмын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.
Тус хуулийн талаар хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж Монголын Үндэсний Морин Уралдааны уяачдын холбооны нарийн бичгийн дарга М.Ариунболд “Үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзвэл Хурдан морины уралдааны хууль гэж тустай хууль батлах нэн шаардлагатай байна. Гол асуудал юу гэвэл Үндэсний их баяр наадмын тухай хуульд морины сэрвээний өндрийг тавьж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд энэ хуульд оруулах шаардлагатай маш олон заалт байгаа. Тухайлбал цэвэр цусны Монгол адуу уралдахгүй өндөр, намхан эрлийз адууны уралдаан болж хувирч байна. Цэвэр цусны Монгол адуугаа уралдуулдаг болж уламжлалаа авч үлдэх хэрэгтэй байгаа юм” гэж хэлэв.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн язгуур утга нь үндэсний уламжлалт хэв шинжээ хадгалах тухай ойлголт байдаг. Гэтэл “Үндэсний морин уралдаан спорт юм уу, өв соёл юм уу гэдэг нь ялгагдахаа болсон. Хэн нэгэн баян эрхмийн наадам болж хувирах гээд байна. Иймд Монгол өв соёлоо авч үлдэх хэрэгтэй байгаа” талаар тус холбооноос мэдээлсэн юм.
