
Дуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр хар тамхины төрлийн бодис хэрэглэж байх үед нь цагдаа нар албадан баривчилсан. Прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл дуучин Б.Амархүү саяхан давж заалдах хүсэлтээ шүүхэд албан ёсоор хүргүүлжээ. Тэрбээр ял сонсох үедээ давж заалдана гэдгээ мэдэгдэж байсан юм.