
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Боловсролын салбарыг дэмжих жил" болгон зарлажээ. Боловсролын салбарыг дэмжих жилд Цогтцэций, Баян-Овоо, Номгон, Цогт-Овоо сумдад 960 болон 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм байна.