
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ.