
Хотын дарга С.Амарсайхан Зам ашигласны тѳлбѳрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах санал гаргаж, зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр нь үлдээх саналыг НИТХ-д өргөн барихаар болсон байна.
НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 2-ны өдөр “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч олон нийтийн эсэргүүцлээс улбаалан Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэж харахыг Хотын дарга С.Амарсайханд чиглэл өгсөн.
Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ. Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм.