
Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор охид, бүсгүйчүүд турах дэглэм барих нь элбэг байдаг. Шинэ жилийн үдэшлэгийнхээ үеэр хүссэн даашинзаа өмсөж, өөртөө итгэлтэй, бардам алхах хүсэлтэй бүсгүйчүүд хамгийн хурдан хугацаанд, их жин хаяхын тулд мацаг барих нь их. Гэвч энэхүү аргыг буруу хэрэглээд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах тохиолдол ч бий. Ийм нэгэн харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг 40 орчим настай нэгэн эмэгтэй байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд бэлдэхийн тулд дөрвөн хоног мацаг барьсны улмаас нас баржээ. Талийгаач нь бөөрний дутагдалтай байсан бөгөөд үүнийгээ мэдээгүй байсны улмаас ухаан алдаж, улмаар нас барсан аж. Одоогоор тухайн иргэний нас барсан шалтгааныг нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад ханджээ.
Иймд охид, бүсгүйчүүд турахын тулд зөвхөн биеийн тамираар хичээллэж, зөв зохистой эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.