
Өнөөдөр “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлэл хийлээ. Тус чуулганыг ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран 12 дугаар сарын 16-нд зохион байгуулах юм байна.
Монголд худалдаа эрхлэгчдийн нийт ажиллах хүчний хувьд 220 мянга гаруй хүн ажилладаг байна. Үүний 70 хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг. Энэ нь эцсийн худалдан авагчдад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд ордог байна.
Уг чуулганы талаар “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа хэлэхдээ “Худалдаа эрхлэгчдэд хууль эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх, шинэчлэл хийх гэсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нийгэмд нэг нэгэндээ илүү шүүмжтэй ханддаг хандлага илүү ажигладаг. Бид нарын чуулганы уур амьсгал бол хэрхэн эерэг байж болох вэ?, нэгдлийг хамтдаа үүсгэж яаж өсөж хөгжих боломжтой байна вэ? Яаж асуудлаа шийдэх вэ? гэсэн гаргалгаа дээр хамтарч ажиллах зорилготой байна” хэмээн онцоллоо.