
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амбассадор резиденс" хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцны суурьнаас хөрсний ус их хэмжээгээр нэвчин гарч иржээ. Хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байгаа талаар иргэн С.Сэрдарам өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Улаанбаатарт баригдаж байгаа дийлэнх барилгууд 120-150 жилийн ашиглалтын хугацаатай. Харин хөрсний ус байнга нэвчиж буй барилгын ашиглалтын хугацаа хоёр дахин богиносох эрсдэлтэй байдаг.
"Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зураг төсөл, тооцооны норм"-д хөрсний устай газар барилга барихдаа ямар норм дүрэм баримтлахыг заасан байгаа ч зарим барилгын инженерын төсөлд ус тусгаарлалт хийх төлөвлөгөө тусгагдаагүй байдаг аж.