
НИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийн талаар эргэн хэлэлцэх юм.
Энэ талаар өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Уг хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан.