
Баянзүрх дүүргийн ИХТ-ийн дарга Ш.Ганчимэг нь 2017 онд хүчингүй болсон тамгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа талаар мэдээллээ. Хүчингүй тамгыг хураах тухай асуудал нь захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа аж.
Энэ асуудлаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлээс тодруулсан юм. Тэрбээр “2017 оноос эхлэн хурлын дарга Ш.Ганчимэгт алдаатай үйл ажиллагааг залруулахыг сануулж, шаардаж ирсэн. Гэвч тавьсан хууль ёсны шаардлагыг үл хайхарч хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Хүчингүй тамга ашиглаж байгаа нь хууль бус. Одоо захиргааны шүүх дээр шалгагдаж байна. Уг асуудал шийдэгдээгүй байхад Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны төсөв батлах гэж байгаа. Иймд хуралдаанд оролцож хам хэрэгтэн болохгүй гэдгээ зарлан мэдэгдэж байна” гэв.
Мөн Баянзүрх дүүргийн 2020 оны төсөвт нэг өрхийн гишүүн бүрээс 1000 төгрөг авна гэсэн санал орж ирсэн аж.