
Нэгэн цагт уран бүтээлээрээ охид залуусыг байлдан дагуулж явсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, түүнийг БГД-ийн нэгэн газарт мансуурсан байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 17-нд баривчилжээ. Дуучин Г.Эрдэнэбаяр нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв. Тэгвэл тэрбээр хорих ангиас суллагдаад ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн энэ юм.
Ташрамд дурдахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй шалтгаан нь гэмт хэрэгт буруутгагдсан этгээдүүдэд оногдуулах ялын бодлого хэт сул байгаагаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.