
Орчин үеийн Европын хот суурин газруудад өргөн дэлгэрээд буй гудамжны номын санг Өмнөговийн залуус Даланзадгад сумын цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ. Энэхүү ажил хэрэг нь аймгийн залуусын санаачлагаар зохиогдож буй "Соёлын довтолгоо" төслийн хүрээнд хийгдсэн аж.
Уг номын сан нь ямар нэгэн цоожгүй байх бөгөөд иргэн бүрт нээлттэйгээрээ онцлог юм. Бяцхан номын санг залуус модоор хийснээс гадна хэрэгцээгүй хуучны хөргөгчийг мөн ашиглажээ.
Хүмүүс эндээс ном аваад цэцэрлэгт хүрээлэнд суун уншиж болох ба гэртээ аваачиж унших боломжтой. Мөн уншаад дууссан номоо бусадтай хуваалцах, шинэ содон номыг энэхүү бяцхан номын сангаас олж уншиж болно. Харин авч явсан номоо заавал буцааж бяцхан номын сандаа тавих ёстой байдаг аж.


