
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Трамп Жуниор өнгөрсөн зун Монгол Улсад аялахаар ирсэн билээ.
Түүнийг "Монгол Улсад ирээд ховордсон амьтдын тоонд багтдаг аргаль агнаад буцжээ" хэмээн АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт мэдээлсэн байдаг. Уг мэдээлэл монголчуудыг бухимдуулж, цахим орчинд хэсэгтээ шуугиан тарьсан байдаг.
Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-ны байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Н.Цэрэнбат сайдаас "Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?" хэмээн асуухад тэрбээр,
"Энэ мэдээлэл үнэн. Дональд Трамп Ерөнхийлөгчийн хүү монголд ирж тусгай ан агнасан. Гэхдээ хууль ёсны дагуу ан агнасан. Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" гэлээ.