
Япон-Монголын бизнес форумд Японы талаас 200 гаруй албан болон бизнесийн төлөөлөл оролцож байна.
Invest in Mongolia 2019 арга хэмжээнд Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Японы талд танилцуулах зорилгоор уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, зөвлөх үйлчилгээний салбарын төлөөлөл бараа бүтээгдэхүүний дээж, танилцуулгаараа үзэсгэлэнд оролцож байгаа юм.
Форумын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол улсын бизнесийн салбарынхан Японы бизнесийн төлөөлөлтэй бизнес уулзалтуудыг хийх юм байна.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форумыг ийнхүү зохион байгуулжээ.
