Сүхбаатарын талбайг тойруулан 396 ширхэг боржин чулуун хаалтыг энэ сарын 16-ны өдөр байрлуулсан байдаг. Энэхүү чулуунуудыг талбайн баруун, зүүн, урд талд байршуулсан бөгөөд 151 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн юм.
Тэгвэл яг одоо буюу баасан гарагийн 11:30 цагийн үед чулуунуудыг ачиж байна. Энэ талаар хариуцаж байсан хүнээс тодруулахад "Хотын захиргаанаас эдгээр боржин чулуунуудыг буцаагаад ач гэсний дагуу ачилт хийж байна. Яагаад ач гэсэн талаар одоохондоо мэдэхгүй байна. Манай дарга нар мэдэж байгаа байх. Өнөө шөнөдөө багтааж эдгээрийг тат л гэсэн. Хэзээ буцааж тавих талаар одоохондоо мэдээлэлгүй байна" гэв.