
Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр. Маргаашаас монголчуудын уламжлалаар хүйтний хэмжүүр “ЕС” эхэлж есөн ес наян нэг хоногийн ид хүйтэн үргэлжилнэ. Монголчууд хавартай золгохын өмнөх хүйтний улирлыг балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн 27, 27 хоногоор үечлэн тоолж “Нэг есөд нисгэн хүрэмтэй даарахгүй” гэж эхлээд, хамгийн сүүлчийн “есөн ес гэхэд ерөөсөө цасгүй болно” гэж ярьдаг. Ийнхүү маргаашаас өдөр бага багаар уртасч, хүйтний улирлын ЕС эхэлнэ
ЕСӨН ЕС
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно