
12 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 357 дахь өдөр бөгөөд он дуусахад 8 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Аргын тооллын 12 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Хонгорцог одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2736.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.10 төгрөг, юань 391.00 төгрөг, вон 2.30 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагт “Туушин” зочид буудалд “Сувилагч, эх баригчийн жил-2020 онд хамтдаа” уулзалт болно. Утас: 88027947 86885060
- 10.00 цагт СТӨ-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2019 оны тайлангийн хурал болно.
- 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төвд” ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 12.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт “Орхигдсон ард түмэн” номын нээлт болно. Утас: 89118383
- 14.00 цагт “UBS” телевизийн байранд Монгол Улсын гавьяат жүжигчин, уран уншигч агсан Д.Жагдаг, СТА, нэвтрүүлэгч М.Энхтуяа нарын "Их найргийн хурим-2" уран уншлагын цомог, "Хөтлөх урлаг" номын нээлт болно.
- 15.00 цагт Монголын уран зургийн галерейд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын Синхуа агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1933 оны энэ өдөр Японы одоогийн эзэн хаан бөгөөд Японы уламжлалт дэс дарааллаар 125 дахь эзэн хаан Акихито мэндэлжээ.
- Өнөөдөр Египетэд Ялалтын баярын өдөр тохиож байна.
- 1981 оны энэ өдөр Аргентины алдарт хөлбөмбөгийн тамирчин Mario Santana мэндэлжээ.
- 1979 онд Афганистан дахь ЗХУ-ын дайн: ЗХУ Афганастаны нийслэл Кабулыг эзлэн авч байжээ.