
Вьетнам улсын Ханой хотод энэ сарын 15-нд нэгэн монгол иргэн халаасны хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тодруулбал, тэрбээр зүсээ хувилгах зорилгоор ойролцоох дэлгүүрээс шар өнгийн хүрэм шинээр худалдаж авч өмсөөд гарахад нь цагдаа нар отолт хийж, баривчилсан байна.
Тэрбээр БНСУ-ын жуулчны цүнхний цахилгааныг онгойлгож, хар өнгөтэй хэтэвчийг нь хулгайлсан бөгөөд зүгээ өөрчлөн дээр дурьдсанаар зүсээ хувилгахаар хувцасны дэлгүүрт оржээ. Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300 мянган вьетнам дон болон бусад бичиг баримтыг түүнээс хураан, жуулчинд буцаан өгчээ.