
Сүхбаатарын талбайг тойруулан 396 ширхэг боржин чулуун хаалтыг энэ сарын 16-ны өдөр байрлуулсан байдаг. Энэхүү чулуунуудыг талбайн баруун, зүүн, урд талд байршуулсан бөгөөд 151 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт талбайн бүх чулуунуудыг буцааж ачсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл яагаад буцааж ачих болсон талаар Хотын захирагч С.Амарсайханаас тодруулахад "Нийслэлд хийгдэж байгаа тохижилтын ажлуудыг нийслэлийн удирдлагуудад мэдэгдэж ёстой. Харамсалтай нь төв талбай дээр Хотын захирагчийн зөвшөөрөлгүйгээр боржин чулуу байрлуулсан байсан. Тухайн чулуунууд нь хотын өнгө үзэмжид бүрэн нийцээгүй байсан учраас энэ асуудлуудыг шийдвэрлэтэл буцааж авах үүрэг чиглэл өгсөн" гэв.